Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

2020-03-25 04:43 134
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар С.И-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсний дагуу Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрнаас суллагдсан С.И-ийн ээж Б.А сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр"...Манай хүү хулгайн хэрэгт сэжиглэгдэж баривчлагдсан . Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жил 1 сар хорих ял сонссон юм. Өмгөөлөгч Ө.Өлзиймаа маань давж заалдах гомдол гаргасны дагуу өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаан болж, миний хүүд оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэнд маш их баярлаж талархаж байна. Иймд шийдвэр гаргасан шүүгчид болон өмгөөлөгч, прокурор нартаа дахин дахин баярлалаа.

Цаашид би хүүгээ ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байхад анхаарал, тавьж гэртээ хүмүүжлийн талаар сургалт зохион байгуулах болно. Миний хүүд маш их сургамж болсон энэ үйл явдлыг хэзээ ч мартахгүй. Танай шүүхийн шүүгч нарт ажлын амжилт хүсье” гэв.

Жич: Шүүгчдэгч С.И-ийн ээж Б.А хүүгийнхээ нэрийг нууцлах, мөн өөрийн зургаа авахуулахгүй байх хүсэлтийн дагуу мэдээнд зураг оруулаагүй болно.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад