Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

2020-03-25 09:11 76

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар А.Г, О.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсний дагуу Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрнаас суллагдсан А.Г, О.Д нар сэтгэгдлээ илэрхийллээ.

Бид 2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хулгайн хэрэгт холбогдож Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Г 2 жил, О.Д /өсвөр насны шүүгдэгч/ 1 жилийн хорих ял сонссон.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс бидэнд оногдуулсан ялыг тэнсэж шийдвэрлэсэнд маш баяртай байна. Цаашид гэмт хэрэг дахин үйлдэхгүй гэдгээ амлаж байна гэв.

Жич: Шүүгчдэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу мэдээнд зураг оруулаагүй болно. 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 



 

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад