Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“ИРГЭНИЙ ХЭРГИЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ”, ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-05-28 11:04 75

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл шүүхийн захиргааны ажилтнуудад "Иргэний хэргийн бодлого бодох аргачлал, хууль хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь шүүхийн захиргааны ажилтнуудыг мэргэшүүлэх, мэдлэг олгох, бодлого хэрхэн бодох, хууль хэрэглэх талаар тайлбарлан кейс дээр ажиллах мөн Иргэний хуулийн хэрэглээ түүний агуулга зэргийг нарийвчлан судлахад оршино.

Сургалтаар Ерөнхий шүүгчээс сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан яриа өрнүүлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Энэхүү сургалт нь төлөвлөгөөний дагуу цаашид тогтмол зохион байгуулагдах ажил юм.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад