Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-05-29 08:57 80

Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 14 хоног тутамд хийгддэг шуурхай зөвлөгөөнөөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн цаг үеийн холбогдолтой болон шүүхийн цахим санд шийдвэр магадлал, зар, тойм орсон мэдээ, шүүгчийн туслахууд шүүн таслах ажиллагааны мэдээг тус тус танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

Шуурхай зөвлөгөөний дараа шүүхийн ерөнхий нягтлан бодогч Д.Энхболд санхүү, аудитын холбогдолтой мэдээлэл хийж, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Хулганаа "Хур” системийн журмын талаар шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулга хийж ажиллалаа.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 66 иргэний хэрэг хүлээн авсан. Хянан шийдвэрлэсэн 60 хэргээс 23 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, 30 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 7 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 56 эрүүгийн хэрэг, 10 зөрчлийн хэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 1 материал, нийт 67 хэрэг хүлээн авч, 41 эрүүгийн хэрэг, 10 зөрчлийн хэрэг, нийт 52 хэрэг тус тус шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн 41 эрүүгийн хэргийн хувьд 11 хэрэг хэвээр, 16 хэрэгт өөрчлөлт оруулж, 14 хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй, 10 хэргийн хувьд 3 хэрэг хэвээр, 3 хэрэг өөрчлөлт, 4 хэрэг хүчингүй болсон байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Өмнөх оны үлдэгдэл 5 хэрэг,

- Өөр шатны шүүхээс шилжиж ирсэн 2 хэрэг,

- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн 1 хэрэг,

-Шинээр 15 нэхэмжлэл хүлээн авсан.

Хянан шийдвэрлэсэн 11 хэргээс 2 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 2 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 4 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 1 нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад