Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“ТӨРИЙН АЛБАНЫ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-06-19 16:22 52

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хүний нөөцийн мэргэжилтэн, Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Лхагважаргалыг шүүхдээ урьж "Төрийн албаны эрх зүйн шинэчлэл” сэдэвт сургалтыг 2020 оны 06 дугаар сарын сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтаар Төрийн албаны тухай хуулийн зорилт, зорилго, төрийн албан тушаалын төрөл, төрийн албаны тухай хуулийн зарчмын шинэлэг зохицуулалт, төрийн албан хаагчийн тусгай болон ерөнхий шалгалт хэрхэн өгөхталаар сургалт, мэдээлэл өглөө.

Сургалтын төгсгөлд шүүхийн захиргааны ажилнууд Төрийн албаны тухай, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрхэн бичих талаар өөрсдийн сонирхсон асуултаа асууж харилцан яриа өрнүүлэн үр дүнтэй өнгөрүүллээ.

Намар Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө хэрхэн бичих талаар сургалт авахаар хүсэлт тависан болно.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад