Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ХУУЛЬЧДЫН ӨРӨӨГ ТОХИЖУУЛЛАА

2020-09-11 09:54 86

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт Хуульчдын өрөөг тохижууллаа. Монголын хуульчдын холбооноос өрөөг тохижуулахад зориулан 600.000 төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн.

Ингэснээр прокурор, өмгөөлөгчид үйлчлүүлэгч болон мэтгэлцэгч талтай хамт коридорт зогсож байгаад шүүх хуралд орох, хавтаст хэрэгтэйгээ танилцах гэж шүүхийн туслахуудын өрөөнд суух хүндрэл бэрхшээлүүд үгүй болж байна.

Прокурор, өмгөөлөгчид шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй танилцах, үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар тухтай байх зэрэг олон давуу талууд бий болгож байгаараа онцлог юм.

Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх нь Дархан-Уул аймагт Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллах үеэр тус өрөөтэй танилцлаа.


 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад