Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЯВЦЫГ МЭДЭЭЛЭХ ЦАХИМ СИСТЕМ”-ИЙН ТАЛААР ДОТООДДОО СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-09-15 11:01 82

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс орон даяар "Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем” буюу "www.live.shuukh.mn” нэвтрүүлэхтэй холбогдуулан тус шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн М.Төрмөнх шүүхийн захиргааны ажилтнуудад уг системийн ашиглалтын талаар сургалт зохион байгууллаа.

Уг системийн зорилго нь Хэргийн оролцогч, иргэд, олон нийтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явцын мэдээгээр түргэн, шуурхай хангах, Шүүх хуралдаан хойшлолтын мэдээг нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах ач холбогдолтой юм.

Сургалтын дараа шүүхийн захиргааны ажилтнууд харилцан санал солилцож, системийн хөгжүүлэлтэд оруулах саналуудаа гаргасан болно.


 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад