Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ТӨЛӨВЛӨГӨӨТ СУРГАЛТЫГ ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2020-10-22 11:16 57

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл Хуульчийн сонгон шалгаруулалтад оролцох шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь шүүхийн захиргааны ажилтнуудыг мэргэшүүлэх, мэдлэг олгох, бодлого хэрхэн бодох, хууль хэрэглэх талаар тайлбарлан кейс дээр ажиллах мөн Иргэний хуулийн хэрэглээ түүний агуулга зэргийг нарийвчлан судлахад оршино.

Сургалтад Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад