Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлалаар сургалт зохион байгууллаа

2020-10-23 18:32 101
2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нь "Хуульчийн сонгон шалгаруулалт"-д оролцох шүүхийн захиргааны ажилтнуудад Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлалаар сургалт зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь шүүхийн захиргааны ажилтнуудыг мэргэшүүлэх, мэдлэг олгох, бодлого хэрхэн бодох, хууль хэрэглээ, мөн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэглээ түүний агуулга зэргийг судлахад оршино.
Сургалтад Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо. 
Сургалтын төгсгөлд Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар өөрийн зүгээс эрүүгийн хэргийн бодлогыг аргачлалын дагуу зав бодсон Шүүгчийн туслах Б.Эрдэнэцогтод Жон.К Максвеллийн "Манлайллын шилжилт", Шүүгчийн туслах Э.Шүрэнчимэг, Т.Тогтох нарт "Болор цом"-ын эзэн, яруу найрагч До.Болдхуягийн шүлгийн түүвэр номуудыг тус тус бэлэг болгон дурсгав.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад