Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-10-30 03:50 56

Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 14 хоног тутамд хийгддэг шуурхай зөвлөгөөнөөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн цаг үеийн холбогдолтой болон шүүхийн цахим санд шийдвэр магадлал, зар, тойм орсон мэдээ, шүүгчийн туслахууд шүүн таслах ажиллагааны мэдээг тус тус танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь өдрийн байдлаар нийт 120 иргэний хэрэг хүлээн авсан. Хянан шийдвэрлэсэн 111 хэргээс 43 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, 48 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 20 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 91 эрүүгийн хэрэг, 15 зөрчлийн хэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материал 1, нийт 107 хэрэг хүлээн авч, 89 эрүүгийн хэрэг, 15 зөрчлийн хэрэг, 1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материал, нийт 105 хэрэг тус тус шийдвэрлэж, 1 эрүүгийн хэргийг түдгэлзүүлж, 1 эрүүгийн хэрэг, нийт 2 хэргийн үлдэгдэлтэй байна. Хянан шийдвэрлэсэн 89 эрүүгийн хэргийн хувьд 23 хэрэг хэвээр, 36 хэрэгт өөрчлөлт оруулж, 30 хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн захирамжийгхүчингүй, 1 шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, 15 зөрчлийн хэргийн хувьд 5 хэрэг хэвээр, 5 хэрэг өөрчлөлт, 1 хэрэг хэрэгсэхгүй, 4 хэрэг хүчингүй болсон байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад