Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-ИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА

2020-11-06 07:54 67

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаад хамт олны зүгээс халуун баяр хүргэе.

Шүүгч Л.Амарсанаа нь төр, шүүхийн байгууллагад 37 дахь жилдээ ажиллаж, шүүгчийн албан тушаалыг хашиж байна. Энэ хугацаанд авсан гавьяа шагналаас дурдвал МЗХ-ны "Сэхээтэн залуу алтан медаль”, 2005 онд "Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэг”, 2006 онд "Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль”, "Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль”, 2011 онд Алтан гадас одон, 2012 онд "Төрийн албаны Тэргүүний ажилтан”, 2014 онд Дархан-Уул аймгийн "Шүүгчдийн холбооны тэргүүн шүүгч”, 2016 онд "Хууль зүйн албаны тэргүүн”, 2018 онд "Шүүгчдийн салбар хорооны шагнал” зэрэг шагналуудаар шагнагдаж байсан.

Шүүгч Л.Амарсанаа нь шүүхийн байгууллагад тогтвор суурьшилтай олон жил ажиллаж, хууль, шударга ёсыг хэрэгжүүлж, шүүн таслах ажиллагааг иргэдийн эрхийг хангахад чиглүүлж, бүтээлчээр шүүх болон эрх зүйн шинэчлэл хийхэд хурдан шуурхай ажиллаж, иргэний хэргийг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэж,, аливаа шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гаргах, үнэнч шударга ажиллах зарчмыг ямагт эрхэмлэж, мэргэжлийн болон ёс зүйн алдаагүй, идэвх зүтгэлтэй ажиллаж байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад