Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн гамшгаас хамгаалах "БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГ"-т шилжүүлэн хатуу хорионы дэглэм тогтоосон.
Засгийн газар, Улсын онцгой комисс, аймгийн онцгой комиссоос гаргасан шийдвэр, тогтоолыг хэрэгжүүлэх, коронавируст халдвар тархах, өргөжих, болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус шүүхийн тамгын газар нь цаг үеийн шинжтэй энэхүү асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх шийдвэрлэж холбогдох арга хэмжээ, хязгаарлалтыг өөрийн эрх хэмжээний хүрээнд нэн даруй авч хэрэгжүүлж байна.
"Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Ковид-19 вирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс шүүхийн байрны 1457 м2талбайг мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүллээ.
Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар