Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН БҮТЭН ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

2020-12-31 04:39 40

ШҮҮХИЙН СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ, ТАЙЛАН ГАРГАХ ЖУРАМ-ын 3 дугаар зүйлийн 3.1.3 "Бүтэн жилийн мэдээллийг 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгож, 22-ны өдрийн дотор”-т заасны дагуу Шүүхийн 2020 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны тайлан, мэдээг гаргаж, иргэд олон нийтэд шүүн таслах ажлын мэдээг танилцуулж байна.

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 132 иргэний хэрэг хүлээн авч, Үүнээс 2 хэргийн давж заалдах гомдлыг хэлэлцэхээс татгалзаж өөр шүүхэд шилжүүлж, 2 хэргийн оролцогч давж заалдах гомдлоосоо татгалзаж давж заалдах гомдол гаргаагүйд тооцож, 126 иргэний хэргийг хянан шийдвэрлэж, 2 хэргийн үлдэгдэлтэй байна.

2020 оны жилийн эцсийн байдлаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авсан иргэний хэргийг 2019 оны жилийн эцэстэй харьцуулахад хүлээж авсан хэрэг 10 хэргээр буюу 6,4 хувиар, хянан шийдвэрлэсэн хэрэг 10 хэргээр буюу 3,5 хувиар өссөн тус тус дүнтэй байна.

2020 оны байдлаар давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг маргааныг төрлөөр нь задалж үзэхэд:

Гэр бүлийн маргаан – 7 хэрэг буюу 8.8 хувь,

Иргэний хууль болон ИХШХШТХуулиар шийдвэрлэсэн буюу /хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулах маргаан, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргаан, гэрээний эрх зүйн маргаан, гэрээний бус үүрэгтэй холбоотой маргаан, өвлөх болон гэм хор учруулсантай болбоотой гэх мэт/ нь 78 хэрэг буюу 99,5 хувь,

Хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан 14 хэрэг буюу 17,6 хувь,

Газрын маргаан 1 хэрэг буюу 1,2 хувь,

Компани тухай хуулиар шийдвэрлэсэн маргаан 2 хэрэг буюу 2,5 хувь

Нийгмийн даатгалын тухай болон нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар шийдвэрлэсэн маргаан 3 хэрэг буюу 3,7 хувь,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэрлэсэн маргаан 17 хэрэг буюу 21,4 хувь байна.

Энэ онд Шүүх тэмдэгтийн хураамж 100190000941 тоот дансанд 52.998.343 төгрөгийн орлого төвлөрснөөс 39.023.183 төгрөгийн буцаан олголт хийж ажилласан.

2. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 112 эрүүгийн хэрэг, 17 зөрчлийн хэрэг, 2 ШШГА-тай холбоотой материал, 1 ШИНБ-н улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт нийт 132 хэрэг хүлээн авч, 99 эрүүгийн хэрэг, 17 захиргааны зөрчлийн хэрэг, 1 ШШГА-тай холбоотой материал, 1 ШИНБ-н улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт нийт 118 хэрэг хянан шийдвэрлэж, 4 хэргийг хэлэлцүүлэхгүй тухай захирамж гаргаж, 1 ШШГА-тай холбоотой материал, 9 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

2020 оны жилийн эцсийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авсан эрүүгийн хэргийг 2019 оны жилийн эцэстэй харьцуулахад хүлээж авсан хэрэг 19 хэргээр буюу 16.81 хувиар, хянан шийдвэрлэсэн хэрэг 11 хэргээр буюу 10.2 хувиар өссөн дүнтэй байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 6 хэрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 1 хэрэг, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4 хэрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 3 хэрэг, Авлигын эсрэг гэмт хэрэг 3 хэрэг, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 27 хэрэг, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 9 хэрэг, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 3 хэрэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 43 хэрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 1 хэрэг тус тус байна.

3. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2019 онд нийт 5 хэргийн үлдэгдэлтэй, 2020 онд шинээр 37 нэхэмжлэл 4 хэрэг хүлээн авсан. Үүнээс 4 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шилжүүлсэн 1 хэрэг, 4 хэрэг нэгтгэж, 1 нэхэмжлэл үүсээгүй, нийт шийдвэрлэвэл зохих 36 хэргээс 29 хэргийг шийдвэрлэж 7 хэргийн үлдэгдэлтэй байна.

Маргааны төрлөөр нь авч үзвэл газрын маргаан 12 буюу 33,3 хувь, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 1 буюу 3,6 хувь, төрийн албаны тухай хуультай холбоотой маргаан 1 буюу 3,6 хувь, тендер сонгон шалгаруулахтай холбоотой маргаан 3 буюу 8,3 хувь, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 7 буюу 21.8 хувь, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 11 буюу 30,5 хувь, тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан 2 буюу 5,55 хувийг тус тус эзэлж байна.

Хариуцагчаар нь задалж үзвэл аймаг болон сумын засаг даргыг хариуцагчаар татсан тохиолдол 10 буюу 24,39 хувь, засаг даргын дэргэдэх агентлаг буюу улсын бүртгэлийн хэлтэс, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг хариуцагчаар татсан тохиолдол 7 буюу 17 хувь , улсын байцаагчийг хариуцагчаар татсан тохиолдол 11 буюу 26,82 хувь, аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлыг хариуцагчаар татсан тохиолдолд 7 буюу 17 хувь, аймаг сумын сонгуулийн хороог хариуцагчаар татсан тохиолдол 4 буюу хувьтай байна.

Хянан шийдвэрлэсэн 29 захиргааны хэргээс 6 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 23 хэргийг ЗХШХШТх-ийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн. 10 хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдаж 4 хэргийн шийдвэр хэвээр, 4 хэргийн шийдвэрт өөрчлөлт орж, 2 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхээр хянагдаж 7 хэрэг хянагдаж 2 хэргийн шийдвэр хэвээр батлагдаж, 4 хэргийн шийдвэрт өөрчлөлт орж, 2 хэрэг хүчингүй болсон байна.

Тус шүүхийн хэмжээнд хойшлуулсан хэргийн шүүх хуралдааныг оролцуулан нийт 289 хэргийн шүүх хуралдаан хийгдэж, шүүх хуралдааны бэлтгэлийг бүрэн хангаж, эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 385 хэргийн оролцогч оролцсоноос 157 хэргийн оролцогч, иргэний хэргийн шүүх хуралдаанд 297 хэргийн оролцогч оролцсоноос 67 хэргийн оролцогч шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан байна. 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад