Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“ХАЛУУН СЭТГЭЛ, ХАЛУУН ААРЦ” САЙН ҮЙЛСИЙН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-01-13 05:19 45

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас жил бүр зохион байгуулж хэвшсэн ээлжит "Халуун сэтгэл, Халуун аарц” сайн үйлсийн аяныг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр "Бууралхангайн 140-р пост”, 3 шарын түр пост, Дархан сумын 2 дугаар баг Хараа голын гүүрний пост, Замын цадаа нар, Тээвэрчдийн тойрог болон, Дархан сумын 9 дүгээр баг "Баптист” сүмийн урд ажиллаж байсан ТҮК-ийн ажилтнуудыг хамруулж зохион байгууллаа.

Өдөрлөгийн зорилго нь халуунд халж, хүйтэнд хөрж иргэдийн "Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриатай ажиллаж буй цагдаагийн бие бүрэлдэхүүн, хотынхоо цэвэр цэмцгэр байдал болон өнгө төрхөд санаа тавьж ажилладаг ТҮК-ийн ажилтнуудад "Халуун сэтгэл, халуун аарц”-ыг түгээж, сэтгэлийн дэм өгөхөд оршино.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад