Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

2021 ОНЫ АНХНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-01-15 07:40 69

Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 14 хоног тутамд хийгддэг шуурхай зөвлөгөөнөөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн цаг үеийн холбогдолтой болон шүүхийн цахим санд шийдвэр магадлал, зар, тойм орсон мэдээ, шүүгчийн туслахууд шүүн таслах ажиллагааны мэдээг тус тус танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний үеэр ахлах нягтлан бодогч Д.Энхболд 2021 онд батлагдсан төсвийн хуваарийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар өмнөх оны 2 хэргийн үлдэгдэл дээр 12 иргэний хэрэг шинээр хүлээн авч нийт 14 хэрэг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн 6 хэргээс 3 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, 3 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 5 эрүүгийн хэрэг, 1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материал, нийт 6 хэрэг шийдвэрлэж, түдгэлзүүлсэн 1 эрүүгийн хэрэг, 3 эрүүгийн хэрэг, нийт 4 хэргийн үлдэгдэлтэй байна. Хянан шийдвэрлэсэн 6 эрүүгийн хэргийн хувьд 1 хэрэг хэвээр, 2 хэрэгт өөрчлөлт оруулж, 2 хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн захирамжийгхүчингүй, 1 шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

- Өмнөх оны үлдэгдэл 7 хэрэг,

- Шилжиж ирсэн 1 хэрэг

- Шинээр 4 нэхэмжлэл хүлээн авсан.

Нийт 3 хэргийг шийдвэрлэж, 2 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 1 хэргийг нэгтгэсэн. Захиргааны хэрэг үүсгээгүй 2 нэхэмжлэл байна. Хянан шийдвэрлэсэн 3 хэргээс 2 хэргийг хялбаршуулсан журмаар, 1 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад