Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Цахим технологийн дэвшлийг шүүх хуралдаанд ашиглаж байна

2021-02-18 07:31 73

Дэлхий нийтийг хамарсан "Коронавирус” (COVID-19)-ын халдварт өвчний тархалттай холбогдуулан болзошгүй аюулаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор манай улс "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэн билээ.

Үүний дагуу манай шүүх нь нийслэл, орон нутгийн шүүхүүдтэй цахим хурлын төхөөрөмжөөр холбогдон шүүх хуралдаан оролцох боломжийг ханган, шүүхийн үйлчилгээг байгууллага, иргэдэд ойртуулан ажиллаж байна.

2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 23 шүүх хуралдаанд 24 оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулснаас өөрийн шүүхийн тамгын газрын байрнаас өөр шүүхүүд рүү нийт 17, өөр газар болон шүүхээс өөрийн шүүхүүдэд 6 удаа шүүх хуралдаанд онлайнаар хэргийн оролцогчдыг оролцуулж ажилласан байна.

Дээрх шүүх хуралдаанаас 14 хуралдааныг Zoom программ хангамж ашиглан тусгай төхөөрөмжөөр холбогдож оролцуулсан ба 10 шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг шүүх хуралдааны танхимын төхөөрөмжөөр холбогдож оролцуулсан байна.

Үүнээс:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх-3,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх-3

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх-1,

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх-4,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх-1,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх-1,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх-1,

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх-2,

Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх-1,

Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх-4 удаа тус тус холбогдсон байна.



Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн

анхан шатны шүүхийн тамгын газар

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад