Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-02-19 04:58 107

Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 14 хоног тутамд хийгддэг шуурхай зөвлөгөөнөөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн цаг үеийн холбогдолтой болон шүүхийн цахим санд шийдвэр магадлал, зар, тойм орсон мэдээ, шүүгчийн туслахууд шүүн таслах ажиллагааны мэдээг тус тус танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар өмнөх оны 2 хэргийн үлдэгдэл дээр 26 хэрэг шинээр ирж нийт 28 хэрэг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн 19 хэргээс 9 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, 7 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 3 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2020 оны үлдэгдэл 8 эрүүгийн хэрэг, 1 түдгэлзүүлсэн хэрэг, 1 шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материал, нийт 10 хэрэг, 2021 онд шинээр 6 эрүүгийн хэрэг, зөрчлийн 4 хэрэг, 1 шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материал, нийт 11 хэрэг хүлээж авч, үүнээс 10 эрүүгийн хэрэг, 1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материал, 4 зөрчлийн хэрэг, нийт 15 хэрэг шийдвэрлэж, 4 эрүүгийн хэрэг, 1 шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материал, түдгэлзүүлсэн 1 эрүүгийн хэрэг, нийт 6 хэргийн үлдэгдэлтэй байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн 10 хэргийн хувьд 3 хэрэг хэвээр, 5 хэрэгт өөрчлөлт оруулж, 2 хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй, 1 шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 4 зөрчлийн хэрэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

-Өмнөх оны үлдэгдэл 7 хэрэг,

- Шилжиж ирсэн 1 хэрэг

- Шинээр 5 нэхэмжлэл хүлээн авсан.

Хянан шийдвэрлэсэн 4 хэргээс 2 хэргийг хялбаршуулсан журмаар, 2 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад