Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд вакцинд хамрагдлаа

2021-04-04 16:12 109
Өнөөдөр буюу 2021.04.04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны нийт 19 ажилтан Коронавирус (covid-19)-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдлаа. Вакцины 2 дахь тунг 5 дугаар сарын 2-нд хийлгэнэ. 
2 дахь тунг хийлгэж байж дархлаа тогтох тул эхний тунгаа хийлгэсэн шүүгч, ажилтнууд болон нийт иргэддээ хандан маскаа зүүж, гараа угаах, хүн хоорондын зайг баримтлахыг уриалж байна.
Хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэсэн Аймгийн онцгой комисст талархлаа илэрхийлье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад