Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЭМГЭНЭЛ

2021-04-27 05:45 142

ЭМГЭНЭЛ


 

ЦЭНДИЙН АМАРСАЙХАН

/1964-2021/

Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч Цэндийн Амарсайхан 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ц.Амарсайхан нь 1964 онд Улаанбаатар хотод төрж, 1986 онд Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн ангийг төгсчээ.

Тэрээр 1986-1987 онд Улсын Дээд шүүхэд дадлагажигч, 1987 онд Ажилчны районы шүүхэд нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын шүүхэд нарийн бичгийн дарга, 1987-1989 онд Найрамдлын районы шүүхэд шүүгч, 1989-1990 онд Улаанбаатар хотын шүүхэд гишүүн, 1990-1993 онд Улаанбаатар хотын шүүхэд орлогч дарга, 1993-1999 онд Нийслэлийн шүүхэд шүүгч, 1999-2005 онд Монгол Улсын Дээд шүүхэд шүүгч, 2005-2011 онд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн, 2011 оноос хойш Улсын Дээд шүүхэд шүүгчээр тус тус ажиллаж байсан.

Ц.Амарсайхан нь хуулийн байгууллагад, тэр дундаа шүүхэд тасралтгүй 35 жил ажиллахдаа шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглээг сайжруулах, шүүхийн үйл ажиллагааг шуурхай, чанартай болгох, Иргэний хуулийг боловсруулах, иргэний хэргийн шүүхийг төлөвшүүлэх, шүүхийн ил тод байдлыг хангах, хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан байдаг.

Ц.Амарсайхан нь шүүн таслах ажиллагааны онол, практикийн өндөр мэдлэгтэй, шүүх, хуулийн байгууллага, хамт олны дунд нэр хүндтэй манай тэргүүний шүүгч-хуульч нарын нэг байлаа. Тэрээр Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, даргаар сонгогдон ажиллаж, хуульчдаас шүүгчдийг шилж олох, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.

Түүний ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, "Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Хууль зүйн тэргүүний ажилтан болон салбарын Хүндэт тэмдгээр шагнаж байжээ.

Ц.Амарсайханы хүнлэг нөхөрсөг, ухаалаг, эгэл даруу, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь Монголын Хуульчдын холбооны нийт гишүүн хуульчдын сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад