Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Хэргийн оролцогчдод хэргийн материалыг цахимаар танилцууллаа

2021-05-06 09:41 107

Улсын онцгой комисс болон Дархан-Уул аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосон билээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3.1, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Захиргааны хэргийн хөдөлгөөний түр аргачлалд заасны дагуу өмгөөлөгч Л.Сарангуа, Г.Билэгдэмбэрэл нарт Zoom программ болон нотлох баримт шинжлэн судлах төхөөрөмжийг ашиглан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр хэргийн материалыг цахимаар танилцуулав.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад