Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АХМАД АЖИЛТНУУДАД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2021-06-02 06:33 154

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021.05.14-ны өдрийн 94 дүгээр зарлигаар шүүх, шүүхийн захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн шинэтгэлд хувь нэмэр оруулсан ахмад ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагнасныг 2021.05.31-ний өдөр Дархан-Уул аймгийн Залуучууд театрт Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням, Засаг дарга Б.Азжаргал нар гардуулан өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дархан- Уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ахмад ажилтан Б.Цэрэнбат "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, ахмад ажилтан Д.Чулуунжав "Алтан гадас одон”, ахмад ажилтан Б.Батчулуун "Хөдөлмөрийн хүндэт медаль” цол, тэмдгээр тус тус шагнагдан төр түмэндээ хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлээ.

Төрийн дээд одон, медаль хүртсэн ахмад ажилтнууддаа баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 

 

 

 

 

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад