Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСГЭЭС ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2021-06-07 05:14 72

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 64 дүгээр тушаалаар батлагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 03, 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт хяналт шалгалт хийлээ.

Ажлын хэсгийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар ахалж,

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: Шүүхийн Захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн,

-Хяналт- шалгалт, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Б.Мөнхбат,

-Мэдээллийн технологи хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа,

-Программ хангамж хариуцсан референт Г.Мөнхбаяр,

-Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Б.Батцэцэг,

-Санхүүгийн болон дотоод хяналт, шалгалт хариуцсан референт Ж.Онон

-Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан референт Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаа.

Уг хяналт шалгалтыг "Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 3-т заасан шүүхийн захиргаа удирдлага, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах, дотоод аудит, шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах гэсэн үндсэн 5 чиглэлээр хяналт-шинжилгээ хийсэн юм.

Ажлын хэсгээс хяналт-шинжилгээний үнэлгээний тайланг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын дарга, захиргааны алба хаагчдад танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаарх холбогдох зөвлөмжийг өгсөн бөгөөд тамгын газрын үйл ажиллагааг хэвийн гэж дүгнэлээ.

Мөн хяналт-шинжилгээний үнэлгээний тайлангийн төгсгөлд тус шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч тамгын газрын даргаас шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг танилцуулж, ажлын хэсгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох албан тушаалтанд уламжилна гэснээр өндөрлөв.


 

ДАРХАН- УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад