Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

2021-07-01 13:46 88

Эрүүгийн хэргийн талаар:

Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2021 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 9 хэрэгт нэмж 42 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 51 эрүүгийн хэргээс 11 эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол,шүүгчийн захирамжийг хэвээр, 11 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 14 хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүгчийн захирамжийг хэвээр 1, өөрчлөлт оруулсан 1, хүчингүй болгосон 1 хэргийг шийдвэрлэж 15 хэргийн үлдэгдэлтэй байна.Үүнийг өмнөх оны эхний хагас жилд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 9 хэргээр буюу 19,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Зөрчлийн хэргийн талаар:

Дархан-Уул аймаг дахь эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2021 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн 12 хэргийг хүлээн авч, 10 зөрчлийн хэрэг шийдвэрлэснээс 6 зөрчлийн хэргийн шүүгчийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 3 зөрчлийн хэргийн шүүгчийн шийтгэврийг хэвээр үлдээж, 1 зөрчлийн хэргийн шүүгчийн шийтгэврийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэсэн байна.


Иргэний хэргийн талаар:

Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2021 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 2 хэрэгт нэмж 47 иргэний хэрэг хүлээн авч, нийт 49 иргэний хэргээс 22 иргэний хэргийн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 15 иргэний хэргийн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, 5 иргэний хэргийн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж, 7 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны эхний хагас жилд шийдвэрлэсэн иргэний хэрэгтэй харьцуулбал 26 хэргээр буюу 38,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Захиргааны хэргийн талаар:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 7 хэрэгт нэмж 7 иргэнийхэрэг хүлээн авч, нийт 15 захиргааны хэргээс 11 хэргийг шийдвэрлэж 4 хэргийн үлдэгдэлтэй байна.

Нийт шийдвэрлэсэн 11 хэргийг төрлөөр нь авч үзвэл, газрын маргаан 3, төрийн хяналт шалгалтын маргаан-5, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн бүртгэлтэй холбоотой маргаан 2, бусад төрлийн маргаан 1 маргааныг шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт шийдвэрлэсэн 11 захиргааны хэргээс 3 хэргийг хялбаршуулсан журмаар, 8 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны эхний хагас жилийн байдлаар хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 631800 төгрөгийг улсын орлого болгожээ.

2021 оны хагас жилд шийдвэрлэсэн захиргааны хэргийг өмнөх мөн үеийнхтэй харьцуулбал 3 хэргээр буюу 21,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад