Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б. Манлайбаатар “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

2021-07-07 14:53 109

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021.06.02-ны өдрийн 137 дугаар зарлигаар шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласанДархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарыг "Алтан гадас” одонгоор шагнасныг өнөөдөр /2021.07.07/ шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр гардуулан өгч, баяр хүргэлээ.

Мөн шүүгчийн туслах Ц.Туяацэцэг Хууль зүй, дотоод хэргийн яамны "Хүндэт жуух бичиг”-ээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын "Жуух бичиг”-ээр, шүүхийн жолооч Б.Мөнхтөмөр Дархан-Уул аймгийн Засаг даргын "Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг гардуулан өглөө.

Төрийн дээд одон, медаль болон салбарын шагнал хүртсэн шүүгч, захиргааны ажилтнууддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад