Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-08-27 13:12 83

Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 14 хоног тутамд шуурхай зөвлөгөөнийг шүүхийн тамгын газраас зохион байгуулдаг билээ. Шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхийн үйл ажиллагааны болон шүүхийн цахим санд шийдвэр магадлал, зар, тойм орсон мэдээ, шүүгчийн туслахууд шүүн таслах ажиллагааны мэдээг тус тус танилцууллаа.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2021.08.27-ны өдрийн байдлаар 

Нийт хүлээж авсан иргэний хэрэг 63 хэрэг, үүнээс 55 хэргийг шийдвэрлэж, 8 хэргийн үлдэгдэлтэй байна.Хянан шийдвэрлэсэн хэргээс 28 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 20 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 7 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2021-2021.08.27-ны өдрийн байдлаар

2021 онд шинээр 49 эрүүгийн хэрэг, зөрчлийн 13 хэрэг, 3 шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материал, нийт 65 хэрэг хүлээж авсан.

Үүнээс 49 эрүүгийн хэрэг, 3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материал, 12 зөрчлийн хэрэг, нийт 64 хэрэг шийдвэрлэж, 3 хэрэг гомдлоосоо татгалзаж, 6 эрүүгийн хэрэг, 1 зөрчлийн хэрэг, 1 шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материал, нийт 8 хэргийн үлдэгдэлтэй байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн 49 хэргийн хувьд 15эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр, 19 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 15 хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүгчийн захирамжид хэвээр 1, хүчингүй 1, 1 өөрчлөлт оруулж, 12 зөрчлийн хэрэгт өөрчлөлт 8, хэвээр 3, хүчингүй болгож 1 хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021.08.27-ны өдрийн байдлаар

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх өмнөх оны үлдэгдэл 7 хэрэг, шилжиж ирсэн 2 хэрэг, шинээр 16 нэхэмжлэл хүлээн авсан. Үүнээс 11 хэргийг шийдвэрлэж, 3 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 3 хэргийг нэгтгэсэн байна. Шилжиж ирсэн 1 хэргийг харьяалал тогтоолгохоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн.Одоогийн байдлаар 6 хэргийн үлдэгдэлтэй байна.

Хянан шийдвэрлэсэн 11 хэргээс 4 хэргийг хялбаршуулсан журмаар, 7 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад

Өнөөдрийн байдлаар манай сайтад
web counter
хандалт хийгдсэн байна.