Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа

2015-11-16 09:26 412

"Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо ба нөлөөллийн мэдүүлэг” сэдэвт уулзалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газруудтай хамтарч зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Налайх дүүргийн иргэдтэй уулзалт зохион байгуулав. Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Энхбаяр, Захиргааны удирдлага хариуцсан референт С.Нэргүй, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхэн болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Уранзаяа, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жаргалсайхан нар оролцсон юм. Мөн Налайх хотын захирагч Ш.Хаан, Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Лхагва-Очир болон тус дүүргийн 90 гаруй иргэн уулзалтад оролцож, шүүхийн шинэтгэлийн талаар мэдээлэл сонслоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Энхбаяр "Шүүхийн шинэтгэл” сэдвийн хүрээнд иргэдэд мэдээлэл хийж, шүүхийн тухай багц хуулиудын хэрэгжилтийн талаар болон шүүхийн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулав. Харин Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жаргалсайхан нар "Иргэдийн төлөөлөгч” сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл хийлээ. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Уранзаяа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэдийн төлөөлөгчийг хэрхэн оролцуулж байгаа талаар танилцуулав.

Уулзалтын төгсгөлд иргэдийн сонирхсон асуултад хариулснаар энэ удаагийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



 

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад