Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Тайваны цахим шүүхийн үйл ажиллагаатай танилцжээ

2015-11-17 02:47 408

Тайваны Тайпэй хотноо энэ сарын 8-19-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг болон ажлын албаны зарим ажилтнууд, Сум дундын анхан шатны, захиргааны хэргийн шүүхийн 12 ерөнхий шүүгч хамрагдаж байгаа юм. Энэхүү сургалтын хүрээнд өчигдөр манай төлөөлөгчид Тайваны Шүүхийн академи, Дээд шүүх болон анхан, давж заалдах шатны шүүхүүдэд очиж, цахим шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэднийг Тайваны Дээд шүүхийн ерөнхий шүүгч Юу Шен Ченг хүлээн авч, ажлын туршлагаасаа хуваалцаж, санал солилцсон байна.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад