Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Канад Улсын Хууль зүйн танхим, Канадын Холбооны Шүүхийн хөтөлбөрийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2016-02-24 15:44 390

Өнөөдөр буюу 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Др. Проф. Н.Лүндэндорж Канадын Хууль зүйн танхимын Олон улсын эрх зүйн хөтөлбөрийн хэлтсийн дарга Сэржи Лорти болон Канадын Холбооны Шүүхийн Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзсан ба уг уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Проф. Т.Мэндсайхан, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун нар байлцлаа.

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн сүүлийн 20 жилийн товч түүх болон өнөөгийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хүргэсэн юм. Түүнчлэн тэрээр 2013 оноос Монгол Улсад шинээр хэрэгжүүлж буй шүүхийн шинэтгэлийн өнөөгийн үйл явц болоод хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудаас товч дурдсан билээ.

Үүний хариуд Канад Улсын төлөөлөгчид хүлээн авч уулзсанд талархсанаа илэрхийлээд өөрсдийн байгууллагуудын үйл ажиллагаанаас товч танилцуулаад Канад Улс шүүх, шүүхийн захиргаа нь голчлон шүүгчийн ёс зүй, хариуцлагын тал дээр түлхүү анхаарч тэдгээртэй холбоотой асуудлыг нягт нарийн, нягт шийдвэрлэдэг талаар танилцууллаа. Түүнчлэн Монгол Улс дахь шүүхийн шинэтгэл нь их дүнтэй бөгөөд богино хугацаанд ихээхэн ажил амжуулсанд монголын талаас суралцах зүйл байгааг нуулгүй дурдаж байлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлий дарга Н.Лүндэндорж хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд цаашдын хоёр улсын шүүхийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх бэлэн байгааг дурдлаа.

Дашрамд дурдахад Канад Улсын төлөөлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны үндсэн нэгжийн дарга нартай уулзаж, тэдгээрийн хэрэгжүүлж буй бодлого болон үйл ажиллагаатай нь товч танилцсанаар уулзалт өндөрлөлөө.

 


ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад