Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

СУРГАГЧ БАГШ НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ ХОЙШЛОГДЛОО

2016-02-25 15:55 371

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2016 оны 02 дугаар сарын 29, 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байсан "Шүүхийн сургалтын сургагч багш нарын нэгдсэн сургалт” тодорхой шалтгааны улмаас хойшилж, 2016 оны 03 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Иймд мэдүүлэг хүлээн авах хугацааг 2016 оны 03 дугаар сарын 01-ий өдрийг дуустал сунгаж байна. Шүүхийн сургалтад сургагч багшаар ажилладаг болон шинээр сургагч багш болох сонирхолтой дараах шаардлагыг хангасан хүмүүс мэдүүлэг ирүүлэх боломжтой. (мэдүүлгийг энд даржтатаж авна уу)

Сургагч багшид тавигдах шаардлага:

1. Эрх зүйн болон бусад (нийгмийн мэдрэмж, салбар дундын мэдлэг гэх мэт) тодорхой салбараар мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

2. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, гарын авлага боловсруулах чадвартай байх;

3. Сургалт зохион байгуулах туршлагатай, сургагч багшийн ёс зүй, харилцааны өндөр соёлтой байх;

4. Хувийн зохион байгуулалт, менежментийн чадвар сайтай байх;

5. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтад сургагч багшаар ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх.

Мэдүүлэгч ирүүлэгчдийн мэдүүлэгт үндэслэн шалгаруулалт хийж сургалтад оролцогчдын нэрийн жагсаалтыг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр www.judcouncil.mn цахим хуудсаар нийтэлнэ.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад