Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

МЭДЭЭЛЭЛ ХҮСЭХ ТУХАЙ

2017-05-01 02:40 394

Монголын Шүүгчдийн холбооны гишүүн-шүүгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

       Тус холбоо нь шүүгч-гишүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор гадаад улсын ижил төрлийн үйл ажиллагаа бүхий байгууллагын сайн туршлагыг судлах, гадаад харилцааг өргөтгөх, гишүүний хувиар Олон Улсын Шүүгчдийн Холбооны үйл ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлэх зорилгоор гадаад хэлтэй шүүгч-гишүүдийн судалгаа /дахин/-г гаргаж байгаа болно. Өмнө авсан судалгаанд цөөн боловч нэрээ ирүүлсэн шүүгч нарт талархаж байна. Гадаад хэлтэй шүүгч нарын судалгаанд үндэслэн цаашид ажлын хэсэг байгуулж ажиллуулах зорилготой байгаа болно.

        Сонирхсон гишүүн-шүүгч та бүхэн өөрийн гадаад хэл, түвшингийн талаарх мэдээллийг доорх хүснэгтийн дагуу гарган, Салбар хороогоор дамжуулан Удирдах Зөвлөлд 2017 оны 4 дүгээр сард багтаан ирүүлэхийг хүсэе.

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

Шүүгчийн нэр

Шүүхийн нэр

Гадаад хэл

Түвшин

/өөрийнхөөрөө үнэлэх/

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад