“СТРЕСС МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-11-25      590     
     

Шүүхийн тамгын газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2021.11.25-ны өдөр Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйч О.Бүжин “Стресс менежмент” сэдвээр тус шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар анхаарлаа бүрэн төвлөрүүлэх, стресст өртсөн тохиолдолд хэрхэн зөв аргаар даван туулах арга замуудыг зөвлөн, дадлага ажил хийлээ.

Сургалтын төгсгөлд албан хаагч тус бүрд өөрийн нэр бүхий нэг удаагийн цаасан тавгийг өгч, хоорондоо солилцон бие биедээ талархлын үгээ бичин дурсгалаа.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР