Дотоодын сургалт зохион байгууллаа

2021-12-01      535     
     

Шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн М.Төрмөнх шүүхийн захиргааны албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар:

- Шүүхийн мэдээллийн технологийн нийтлэг журам,

- Цахим аюулгүй байдал,

- “Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж, архивлах журам”,

- “Цахим шүүх хуралдаан”-ы системийн талаар тус тус мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР