Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танилцуулга

  • 2023-04-21

1962 оны 10 сарын 01-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Дархан хотын шүүх нь дарга, тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан түүхтэй.

1993 оны 06 сарын 14-ний өдөр Дархан хот дахь давж заалдах шатны шүүх нэртэй болж Ерөнхий шүүгчээр Д.Мягмаржав, шүүгчид Л.Атарцэцэг, Г.Туулхүү, Б.Рэнчинтогмид, Ч.Төмөрпүрэв нарын хүмүүс тус тус томилогдон ажиллаж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 199 дугаар зарлигаар тус шүүхийн шүүгч нар томилогдсон бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөх журмын дагуу тангарагаа өргөн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж эхэллээ.

2016 оны 05 сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулиар Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь байгуулагдаж Дархан-Уул аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамруулан үйл ажиллагаагаа одоог хүртэл явуулж байна.

Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсний дараа гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан  давж заалдах гомдлын дагуу хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг.

Тус шүүх нь Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн гэсэн 4 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах ажиллагааг явуулж байна.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ