Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

 

ШҮҮГЧДИЙН ТАНИЛЦУУЛГА  

 

ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ

- Говь-Алтай аймагт төрсөн, 1989-1994 онд МУИСургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны магистр.

- 1994-1995 оны 03 дугаар сарыг хүртэл Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,

- 1995 оны 03 дугаар сараас 2000 оны 05 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Прокурорын газарт хяналт, туслах прокуророор,

- 2000 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2007 оны 05 дугаар сарын 28-ныг хүртэл Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчээр,

- 2007 оны 05 дугаар сарын 28-наас 2013 оны 12 дугаар сарын 18-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр,

- 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01 хүртэл Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгчээр,

- 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31 хүртэл Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,

- 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

ШҮҮГЧ Ц.ТУЯА

- Эрх зүйч мэргэжилтэй

- 1979-1981 онд Хууль цаазын дунд сургууль,

- 1982-1987 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

- Хууль зүйн магистр зэрэгтэй.

- 1987-1993 онд Дархан хотын хэсгийн ардын шүүхэд шүүгчээр,

- 1993-1998 онд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхэд шүүгчээр,

- 1998-2013 онд Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхэд шүүгчээр,

- 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн шүүгчээр,

- 2015-2016 онд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр

- 2016-2018 онд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр

- 2018 оноос Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна.


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
 

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад

Өнөөдрийн байдлаар манай сайтад
web counter
хандалт хийгдсэн байна.