Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүн таслах ажиллагаа явуулж байна.

Тус шүүх нь Дархан-Уул аймгийн сумдыг харьяалан захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг.

Одоо тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Нарантуяа шүүгчээр Ж.Оюунчимэг, З.Энхтуяа, шүүгчийн туслахаар Э.Шүрэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигсувд нар ажиллаж байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдээллийг та шүүхийн байранд байрлах мэдээллийн самбар болон цахим хаягаас авах боломжтой.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 13 дугаар зүйлийн13.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргаан буюу Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлийн 5.1-д заасны дагуу дараах байгууллага, албан тушаалтнуудаас дээрх чиглэлээр гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ.

1. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага,

2. Хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага,

3. Захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд,

4. Үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа,

5. Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага

6. Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхй этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна

7. Монгол УИХ, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг, эрхзүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно.

8. Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ


ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад

Өнөөдрийн байдлаар манай сайтад
web counter
хандалт хийгдсэн байна.