"АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дархан-Уул аймагт шүүх байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг 5 дах жилдээ 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь бид бүхний хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болсон.
Өдөрлөгийн зорилго нь хамт олны төлөвшлийг дээшлүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын гэр бүлд ажлаа танилцуулах, цагийг зөв зохистой хөгжөөнтэй өнгөрүүлэхэд оршино.
Өдөрлөгт Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилчид, гэр бүлийн гишүүдийн хамт оролцож, хүүхдүүдийн дунд \"Гар зургийн уралдаан /чөлөөт сэдвээр/” тэмцээн, уригдан ирсэн гэр бүлийн гишүүдийн дунд хөгжөөнт тэмцээн, \"Ая таах”, “Хөгжөөнт буухиа” тэмцээн, зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулан амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүллээ.
Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудынхаа гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР