“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шүүхийн тамгын газрын ёс зүйн зөвлөлийн 2022 онд хийж гүйцэтгэх сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд хамтран Нийгмийн ардчилал залуучуудын академийн сургагч багш А.Амаржаргалыг урьж “Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Өнөөдрийн сургалтаар “Харилцаа яагаад бидэнд хэрэгтэй вэ?, эерэг хандлага бий болгох, харилцаан дээр гаргадаг нийтлэг алдааг шийдвэрлэх арга зам”-ын талаар багаар хамтран ажиллаж албан хаагчидтай харилцан яриа өрнүүлж мэдээлэл солилцсон үр өгөөжтэй сургалт боллоо.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР