ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАЙДАЛ, ХАНДЛАГА, УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2022-10-07      456     
     

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монголын шүүгчдийн холбоо, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департмент, Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамтай хамтран 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан “Шүүхийн Тамгын газрын ажилтнуудын олон нийттэй харилцах байдал, хандлага, ур чадварыг нэмэгдүүлэх” сургалт хэлэлцүүлэгт тус шүүхийн тамгын газрын  захиргааны ажилтнууд хамрагдлаа.

            Сургалт, хэлэлцүүлгээр шүүхийн ажилтан олон нийттэй хандаж, харилцах харилцааны ур чадвар хандлага түүний үр нөлөө, шүүх хурлын шийдвэрийг олон нийтэд танилцуулах, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл түгээх, шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн хараат бус бие даасан байдалд халдсан олон нийтийн мэдээ, мэдээлэлд хариу ямар арга хэмжээ авч буй талаар туршлага судалж зарим анхаарвал зохих асуудлын талаар санал солилцлоо.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР