ХААН БАНКНААС ЦАХИМ ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ХААН банкны харилцааны менежер Г.Ангараг, Б.Батчимэг, бүртгэл үйлчилгээний ажилтан Б.Өнөрхүү нар Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүрэлцэн ирж цахим зээлийн үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн дараа банкны ажилтнуудаас тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд өөрсдийн сонирхсон асуултаа асууж харилцан яриа өрнүүллээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР