АХМАД ШҮҮГЧИЙГ ҮДЭН ГАРГАХ ХҮНДЭТГЭЛИЙН ШҮҮХ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 167 дугаар зарлигаар гавьяаны амралтаа авч буй Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяаг үдэн гаргах “Хүндэтгэлийн шүүх хуралдаан”-ыг Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулав.
Хүндэтгэлийн шүүх хуралдаанд Дархан-Уул аймгийн Эрүүгийн болон Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид болон Дархан-Уул аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Чинбаатар, тус шүүхийн Тамгын газрын хамт олон оролцлоо.
Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон З.Энхтуяа шүүгчид өөрийнх нь хэрэглэж байсан шүүгчийн өмсгөлийг хүндэтгэлтэйгээр дурсгал болгон хадгалуулав.
Шүүгч З.Энхтуяа нь шүүн таслах ажлын баялаг туршлагаасаа хуваалцаж, шинэ залуу шүүгч, ажилтнуудад үнэт сургаалаа хайрлаж, дурсгалын зураг авхуулснаар хүндэтгэлийн шүүх хуралдаан өндөрлөлөө.
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны манаа нь болсон эрхэм шүүгчдээ цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР