“ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн М.Баярмагнай шүүхийн захиргааны ажилтнуудад “Хувь хүний мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар “Хувь хүний мэдээллээ хэрхэн хадгалах, өөрийн хэрэглэдэг фейсбүүк, фэйж хаягуудын нууц үгийг хэр хугацаанд солих” зэргээр мэдээлэл өгч харилцан яриа өрнүүллээ.
Сургалтын төгсгөлд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар хөгжөөнт тоглоом тоглолоо.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР