ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 14 хоног тутамд шуурхай зөвлөгөөнийг шүүхийн тамгын газраас зохион байгуулдаг билээ.
Өнөөдрийн Шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, шүүхийн тамгын газрын захиргаа, үйлчилгээний албан хаагчид оролцлоо.
Шуурхай зөвлөгөөнөөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхийн тамгын газрын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны болон шүүхийн цахим санд шийдвэр, магадлал орсон мэдээ, шүүгчийн туслахууд хэргийн хөдөлгөөний мэдээг тус тус танилцууллаа.
Шуурхай зөвлөгөөний дараа Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар /шүүхийн 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга/ шүүхийн 60 жилийн ойн арга хэмжээнд зарцуулсан төсвийг хамт олонд танилцууллаа.
Төсөв танилцуулсны дараа Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар Дархан хотод шүүх байгуулагдсаны 60 жилийн ойн баяраа тэмдэглэх ажилд та бүхний тус дэм маш их байж та бүхнийхээ дэмжлэгтэйгээр ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ, зохион байгуулалттайгаар хамтран ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа талархал илэрхийлье гэв.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР