“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сургалт зохион байгууллаа
Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дархан сумын 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жигүүр” цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын дунд сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга З.Баяржаргал, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Хулганаа, шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн нар байгууллагын чиг үүрэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хүүхдийн эрхийн конвенцын талаар мэдээлэл өгч удирдан явууллаа.
Сургалтын төгсгөлд сурагчид сургалт үр дүнтэй байсан талаар санал бодлоо хэлж, нийгмийн ажилтан дахин 9 болон 12 дугаар ангийн хүүхдүүдэд сургалт орох талаар санал тавив.
Мөн энэ үеэр орон нутгийн телевиз DBS телевиз ирж ажилласан болно..
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР