“Оюуны ирээдүй цогцолбор” сургуулийн 6 дугаар ангийн хүүхдүүдэд сургалт зохион байгууллаа
Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй цогцолбор” сургуулийн 6 дугаар ангийн 42 сурагчдын дунд сургалт, хөгжөөнт тоглоом зохион байгууллаа.
Сургалтыг Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга З.Баяржаргал, шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Хулганаа нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хүүхдийн эрхийн конвенцын талаар мэдээлэл өгч удирдан явууллаа.
Сургалтын төгсгөлд Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга З.Баяржаргал багшид “Монгол Улсын Үндсэн хууль”-ийг бэлэглэж хүүхдүүдээ мэдлэг чадвартай сайн хүн болгоорой гэв. ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР