ШҮҮХИЙН БАЙРТАЙ ТАНИЛЦЛАА

2022-11-22      390     
     

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас зохион байгуулсан сургалтын үеэр сурагчдыг шүүхтэй танилцуулахаар урьсны дагуу шүүхтэй танилцуулах ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

            Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй цогцолбор” сургуулийн 6 дугаар ангийн 42 сурагчдыг хүлээн авч шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Хулганаа нар шүүхийн байртай танилцуулж,  шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар “Шүүхийн тогтолцоо”, “Хувь хүний орон зай” зэрэг мэдээллийг өгч, хөгжөөнт тоглоом тоглууллаа.

            Сурагчид анх удаагаа шүүхийн байгууллагаар орж үзсэн тул ихээхэн сонирхож, шүүгчийн өрөө тасалгаа, шүүх хуралдааны танхимтай танилцан сонирхсон асуултаа асууж сэтгэгдэл өндөр гарсан юм.

            Тус ажиллагааны үеэр Дархан-Уул аймгийн орон нутгийн DBS телевиз ажилласан болно.

            Хүрэлцэн ирсэн нийт хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсье.  

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР