ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-12-02      478     
     

Шүүхийн тамгын газрын  албан хаагчдын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажлын хүрээнд Ёс зүйн зөвлөлөөс 2022.12.02-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Төрийн албан хаагчийн болон шүүхийн захиргааны ажилтны баримтлах ёс зүйн хэм хэмжээ, Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-ыг тус тус  танилцуулж, шүүхийн ажилтны ёс зүйн ерөнхий болон мэргэжлийн шаардлага, ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд хүлээлгэх хариуцлагын талаарх мэдээллийг өглөө.

Сургалтыг тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул зохион байгууллаа.

            Сургалтад Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын ажилтнууд оролцлоо.

           

           

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР