УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-12-23      500     
     

       Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчидтэй уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

     Уулзалтаар Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх, шүүхийн шийдвэрийн хураангуй тойм бэлтгэх аргачлалын талаар зөвлөлдлөө. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зүйлийн зарим заалтуудын албан ёсны тайлбарын талаар захиргааны хэргийн шүүгчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо.

            Уулзалтын төгсгөлд шүүхийн шийдвэрийн хураангуй тойм бэлтгэхтэй холбогдсон журмыг танилцуулж, шийдвэрийн хураангуй тойм бэлтгэх аргачлал, ажлын хэсгийн ажиллах зохион байгуулалтын талаар харилцан санал солилцлоо.

            Мөн уулзалтын төгсгөлд Дархан-Уул аймгийн орон нутгийн телевиз DBS ажиллаж Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Амарсанаа уулзалт, ярилцлагын талаар сэтгүүлчид мэдээлэл өглөө.  

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР