ХЭРГИЙН ИНДЕКСИЙН ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛЛАА

2023-04-07      475     
     

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 103 дугаар тогтоолоор “Хэргийн индексийн журам”-д нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал дотоод сургалт зохион байгууллаа.

       Уг журмын зорилго нь шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын хийдлийг арилгах, хөнгөвчлөх боломжийг бүрдүүлэх, тэдгээрийн ажлын үр дүнг үнэлэх, мониторинг хийх, хэргийн бүрдүүлбэрийг баталгаажуулах, хэргийн оролцогчдын хууль ёсны эрхийг шуурхай хангахад оршино.

         Сургалтад тус шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдлаа.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР