ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ШҮҮХИЙН БАЙРТАЙ ТАНИЛЦЛАА
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нарантуяагийн урилгаар Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй цогцолбор” сургуулийн н.Чинбат багштай 9 дүгээр ангийн багш, сурагчид хүрэлцэн ирж тус шүүхийн Тамгын газрын байр, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Багш, сурагчдад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”, “Хуульч мэргэжлийн онцлог” сэдвээр, Тамгын газрын дарга З.Баяржаргал “Гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө болон анги хамт олноо хэрхэн урьдчилан сэргийлэх” талаар мэдээлэл өглөө.
“Оюуны ирээдүй цогцолбор” сургуулийн сурагчдад цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье”
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР