ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн албан хаагчидтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Сургалтыг Дархан-уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга З.Баяржаргал нээж, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал “шүүх хуралдааны “дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх ажиллагаа хэрхэн хангагдаж байгаа эсэх талаар” мэдээлэл хийж, шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэсгийн ахлах байцаагч хошууч Б.Анхбаяр “2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийн тайлан, мэдээлэл, 2023 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө”-ний талаар танилцуулгыг тус тус танилцуулж, мэдээлэл өглөө.
Шүүхийн байрны орчимд нөхцөл байдал бий болсон үед цагдаагийн газар шүүхийн тамгын газартай хамтран ажиллах 2022 оны хамгаалалтын төлөвлөгөөний биелэлт, хууль зүй дотоод хэргийн яамны сайд, шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны а/116/65 дугаар хамтарсан тушаалын хэрэгжилт, ажиллагааны явцад учирч буй хүндрэл бэрхшээл түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хамтын ажиллагааг эрчимжүүлж, цаашид анхаарах асуудлыг шийдвэрлэхэд оршино.
Уг уулзалтад Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга цагдаагийн хурандаа Н.Батхишиг болон цагдаагийн газрын бусад албан хаагчид оролцсон бөгөөд үр дүнтэй уулзалт боллоо гэж оролцогчид дүгнэлээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР